Tampax logo
homepage

ALWAYS PANTS-Г

Always Pants-г юугаар хийдэг вэ? (Mongolian)

Таны өдөр бүр хэрэглэдэг Always ариун цэврийн хэрэглэлд юу орсон байдгийг мэдэхийг хүсэж байгааг тань бид ойлгож байна. Иймээс бид таныг хэрэгтэй мэдээллээр хангаж, танд яг тохирох бүтээгдэхүүнийг сонгож өгөх үүрэгтэй юм.

Манай Always pants маш тухтай бөгөөд сайн хамгаалж чадах материалаар хийгдсэн. Манай бүтээгдэхүүний бүрэлдүүлэгч хэсэг мөн бүрэлдүүлэгч тус бүрийн үүрэг зорилгын тухай бүтэн тайлбарыг доороос үзнэ үү.

    Always-pants-ingredients-dt-cro

    1. Дотуур хувцас шиг материалтай

    Яг л таны дотуур хувцас шиг санагдахаар бүтээгдсэн

    2. Уян хатан байдал

    Уян хатан зөөлөн материал нь хэрэглэлийг бүсэлхий хэсэгт хөдөлгөөнгүй байлгахад тусалдаг. Байгалийн (резин) латекс агуулаагүй уян хатан байдал.

    3. Дээд давхарга болон хоёрдогч дээд давхарга

    Зөөлөн дээд давхарга болон хоёрдогч давхаргыг дотуур хувцсанд хэрэглэдэгтэй төстэй нийлэг материалаар хийсэн. Эдгээр нийлэг материал шингэнийг шингээгч хэсэг рүү хурдан шингээж, таны арьсыг хуурай байлгахад тусалдаг.

    4. Шингээгч давхарга

    Уян зөөлөн хэсгийг шингээгч целлюлозоор хийсэн. энэ материалыг өөр нимгэн хэлбэрээр нь дүрдэг цайны уут, өдөр тутамд өмсдөг хувцас гэх мэт зүйл хийхэд ашигладаг. Энэ хүү шингээгч материалыг ариун цэврийн хэрэглэлд 1920-иод оноос хойш ашиглаж ирсэн. Уян зөөлөн шингээгч хэсгийн шингээх чадварыг нэмэгдүүлэхийн тулд нимгэн нийлэг давхаргаар ороож, шингээгч гель бөмбөлгүүдтэй нийлүүлдэг

    5. Үнэр багасгах технологи

    Манай үнэр багасгах технологи бүхий онцгой материал нь сүрчиг, үнэртэнтэй төстэй ч сул үнэр бүхий орц найрлагыг агуулсан. Энэ нь шингээгч үндсэн давхаргын доод хэсэгт байрлана; эвгүй үнэрийг дарж, багасгах зорилгоор ингэж хийсэн.

    6. Арын давхарга

    Шингэнийг гадагш нэвтрүүлэхгүйн тулд арын давхаргыг чийгт тэсвэртэй нийлэг материалаар хийсэн.

    7. Наалдуулагч хэсэг

    АЦХ -ийг дотуур өмдөнд хөдөлгөөнгүй барихад ашиглагддаг.

    Танд асуулт байна уу? Та манай асуулт, хариултын хэсгийг харна уу:

    Always бүтээгдэхүүн аюулгүй юу?

    Тийм ээ, манай ариун цэврийн хэрэглэлүүд аюулгүй найдвартай, олон сая эмэгтэйчүүд өдөр бүр итгэлтэйгээр ашигладаг. Таны аюулгүй байдал бидний эрхэм зорилго байдаг тул манай бүтээгдэхүүнийг эмч, их сургуулийн эрдэмтэн, эрүүл мэндийн байгууллага зэргээс тусгай шинжээчид үнэлгээг хийж, нарийн шалгадаг. Ариун цэврийн хэрэглэлийг худалдаанд гаргахаас өмнө үйлдвэрлэлийн явцад орц найрлагад 1800 гаруй чанарын туршилт хийдэг. Жил бүр тусгай лабораториудаас манай ариун цэврийн хэрэглэл болон түүний бүрэлдүүлэгч хэсгүүдэд 20,000 гаруй туршилт хийгддэг. Түүнчлэн Always (Always Ultra, Always Night, Always Sensitive) нь Арьсны эрүүл мэндийн нийгэмлэгээс ‘Арьс судлалаар магадлан итгэмжлэгдсэн’ батламжийг авсан.

    Танай ариун цэврийн хэрэглэлүүд арьсыг цочроох уу?

    Үгүй ээ, манай ариун цэврийн хэрэглэлүүд арьсыг цочроох ёсгүй. Манай бүх бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аюулгүй эсэхийг баталгаажуулахаар аюулгүй байдлын нарийн шалгалт хийдэг. Эндээс аюулгүй байдлын үнэлгээний жишээг олж болно.

    Үнэртэй ариун цэврийн хэрэглэлүүд аюулгүй юу? Эдгээр нь арьсыг цочроож, загатнаа үүсгэхгүй гэж үү?

    Таны аюулгүй байдал бидний эрхэм зорилго тул манай үнэргүй ариун цэврийн хэрэглэлүүд шиг үнэртэй төрлүүд ч мөн хэрэглэхэд аюулгүй байдаг. Бид үнэртэй бүтээгдэхүүнийхээ үнэр болон материалыг ариун цэврийн хэрэглэлд ашигладаг цочроохгүй, загатнуулахгүй материалаар сонгож хийдэг. Манай ариун цэврийн хэрэглэлүүдэд ашигладаг үнэртэн нь үнэртний аюулгүй байдлын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч байгууллага болох Олон улсын үнэртний холбооноос тогтоосон аюулгүй байдлын нарийн стандартад нийцдэг. Бид үнэргүй бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг эсвэл үнэртэнд мэдрэмтгий хүмүүст зориулж үнэргүй бүтээгдэхүүнүүдээ санал болгодог.

    Танай ариун цэврийн хэрэглэлүүд яагаад 100% хөвөн даавуугаар хийгддэггүй юм бэ?

    Always-н бүх бүтээгдэхүүн юугаар хийгддэгээсээ үл хамааран аюулгүй байдлын болон үр нөлөөтэй байдлын нарийн стандартыг хангадаг. Always-н ариун цэврийн хэрэглэлүүд маш сайн хамгаалж, тав тухыг хангахаар бүтээгдсэн. Бидэнд эдгээр хэрэгцээг хангах боломжийг ариун цэврийн хэрэглэлүүддээ ашигласан материалууд маань олгодог.

    Ариун цэврийн хэрэглэлүүдэд хлорт цайруулагч байдаг уу?

    Үгүй ээ, Always Sensitive Essentials ариун цэврийн хэрэглэлийг ямар ч хлоргүй аргаар ариутгадаг бөгөөд манай бусад ариун цэврийн хэрэглэлийг хүчтэй хлор агуулаагүй ариутгах процессоор ариутгадаг. Ариутгах хоёр арга нь хоёулаа адилхан аюулгүй.

    Ариун цэврийн хэрэглэлүүдэд яагаад цайруулалт хийдэг вэ?

    Манай бүтээгдэхүүн дэх целлюлоз ширхэглэгийг ариутган цэвэрлэхийн тулд бэлтгэн нийлүүлэгчид маань хүчтэй хлоргүй процессыг ашигладаг. Ариутгал, цэвэршүүлэлт нь бохирдуулагч бодисуудыг арилгаж мөн мяндас болон ширхэглэгийг цэвэрлэж үйлдвэрлэлтэд бэлэн болгодог. Мяндас болон ширхэглэгийг цайруулах нь энэ үйл явцын үр дүнд хийгдэнэ. Always Sensitive Essentials ариун цэврийн хэрэглэлийн целлюлоз ширхэглэгийг ариутгах өөр нэгэн арга болох ямар ч хлоргүй, устөрөгчийн хэт исэл ашиглан ариутгаж, цэвэршүүлдэг.

    Танай ариун цэврийн хэрэглэлүүдэд хортой будагч бодис бий юу?

    Үгүй ээ, байхгүй. Манай зарим ариун цэврийн хэрэглэлд ашигладаг пигментүүдийг ашиглахад аюулгүй эсэхийг шалгахаар эрдэмтэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид, эрх бүхий байгууллагууд нарийн үнэлгээ хийдэг.

    Танай бүтээгдэхүүнүүд аюулгүй гэдэгт хэрхэн баталгаа өгөх вэ?

    Манай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс шинжлэх ухаанд тулгуурласан үнэлгээний үйл явцын ажил хийгддэг гэдэгт итгэлтэй байж болно. Зөвхөн шинжлэх ухаанд тулгуурласан аюулгүй байдлын стандартад нийцсэн бүтээгдэхүүн болон материалуудыг зах зээлд гаргадаг. Манай бүтээгдэхүүнүүдийг ашиглахад аюулгүй гэдгийг батлах үүднээс бид эрдэмтэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид, эрх бүхий байгууллагуудтай үнэлгээгээ хуваалцдаг.

    Бидний аюулгүй байдлын үүрэг

    Always-н бүх бүтээгдэхүүн аюулгүй байдлын нарийн стандартыг хангасан гэдэгт бид баталгаа өгөх үүрэгтэй. Бид өөрсдийн аюулгүй байдлын үнэлгээ болон бүрэлдэхүүн материалуудаа тусгай мэргэжилтнүүдээр хянуулж, арьсны аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх нь чухал гэж үздэг. Тиймээс бид Арьсны эрүүл мэндийн нийгэмлэгээс ‘Арьс судлалаар магадлан итгэмжлэгдсэн‘ батламж авсандаа бахархалтай байдаг.

    Арьсны эрүүл мэндийн нийгэмлэгийн магадлан итгэмжлэл

    Арьсны эрүүл мэндийн нийгэмлэг гэж юу байдаг вэ?

    Арьсны эрүүл мэндийн нийгэмлэг: “Арьсны эрүүл мэндийн нийгэмлэг нь арьсны судлалын магадлан итгэмжлэлийг дэлхий даяарх бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндүүдэд олгодог.

    Бид бүтээгдэхүүнүүдийг арьсанд аюулгүй гэдгийг тусгайлан баталгаажуулж, хэрэглэгчдэд сонголтдоо итгэлтэй байхад нь тусалдаг.

    Бид мөн өөрсдийн ажлаараа арьсны олон чиглэлийн хандивын болон сайн үйлсийн ажлыг дэмжиж байдаг.”

    https://www.skinhealthalliance.org/about-us/

    Арьсны эрүүл мэндийн нийгэмлэгийн магадлан итгэмжлэлтэй байх нь юу гэсэн үг вэ?

    Арьсны эрүүл мэндийн нийгэмлэгийн арьс судлалын магадлан итгэмжлэлийн лого нь арьсны аюулгүй байдлын шаардлагуудыг бүтээгдэхүүнүүд нь бүрэн хангаж чадсан гэсэн баталгаа юм. Эдгээр шаардлагыг ямар нэг үйлдвэрлэгч эсвэл брэнд тогтоодоггүй бөгөөд, харин манай тэргүүлэх тусгай арьсны эмч нар, арьсны эрдэмтдээс бүрдсэн баг зөвшилцөж тогтоодог болно.” Жеймс Сталли, Арьсны эрүүл мэндийн нийгэмлэгийн гүйцэтгэх менежер

    Та илүү их мэдээлэл авахыг хүсвэл интернэтээс авч болно:

    Арьсны эрүүл мэндийн нийгэмлэгийн вебсайт - https://www.skinhealthalliance.org/

    мөн тэдний хэн болох/юу хийдэг тухай бичлэг: https://www.youtube.com/watch?v=NA-lr0UMxC4