Тампоныг юугаар хийдэг вэ?

Бүсгүй Таныг өөртөө сайтар анхаарал халамж тавихыг хүсэж буйг бид ойлгож байна. Идэх хүнснээс эхлээд хэрэглэх хувийн хэрэглээний бүтээгдэхүүнд хүртэл аюулгүй байдал бол томоохон хүчин зүйл юм. TAMPAX Тантай үүн дээр санал нийлж буй тул бид олон жилийн турш хүмүүсийн аюулгүй хэрэглэсээр ирсэн материалаар үргэлжлүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээс гадна мөн бүтээгдэхүүнээ тасралтгүй туршсанаар энэхүү аюулгүй байдлыг хадгалж байна.

TAMPAX-ын бүтээгдэхүүнүүд танд шингэнийг гадагш урсахаас найдвартай хамгаалсан хамгаалалт, мөн тав тухыг хүргэж чадах материалын өвөрмөц нэгдлийг санал болгодог. Таны доорх зурагнаас харж буйгаар TAMPAX-ын бүтээгдэхүүнүүд нь гурван үндсэн элементээс тогтдог; шингээгч гол, амархан оруулахад зориулсан аппликатор, гаргаж авахад зориулсан утас, уяаны нийлбэр.

Манай бүтээгдэхүүнийг өдөр тутам ашигладаг сая сая эмэгтэйчүүд бүтээгдэхүүнийг маань итгэлтэйгээр хэрэглэдэг байлгахын тулд бид бүтээгдэхүүндээ аюулгүйн бүрэн үнэлгээ хийлгэдэг. Тампоны аюулгүй байдлыг хянах үүрэгтэй эмч, эрдэмтэд. эрүүл мэндийн удирдах ажилтнуудаас бүрдсэн хараат бус мэргэжилтнүүд тус үнэлгээг шалгадаг.. Манай тампон нь OEKO-TEX® STANDARD 100 сертификаттай ба энэ нь тус бүтээгдэхүүнд ашигласан бүх материалд хор хөнөөлт бодисыг шалгах сорил хийсэн гэсэн үг юм. Энд дарж OEKO-TEX® STANDARD 100-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Манай тампонд ямар ямар нэгдэл ба материал орсныг мөн яагаад эдгээрийг ашигласныг ойлгохын тулд доорх хүснэгтийг хараарай. Худалдааны бүтээгдэхүүн тус бүрийн бүтцийг харахын тулд зургуудыг гүйлгэж харна уу.

Та TAMPAX тампоныхаа нарийн бүтцийн талаар илүү ихийг мэдмээр байна уу?

TAMPAX-ын тампоныгБүтэц
TAMPAX Cardboard Энгийн/Супер/Супер Пласхиймэл вискоз, полиэфир, хөвөн даавуу
TAMPAX Compak Хөнгөн/Энгийн/Супер/Супер Пласхиймэл вискоз, полиэфир, хөвөн даавуу
TAMPAX Pearl Энгийн/Суперхиймэл вискоз, хөвөн даавуу, полипропилен, полиэтилен, полиэфир
TAMPAX Pearl Супер Пласхиймэл вискоз, полипропилен, хөвөн даавуу, полиэтилен, полиэфир
TAMPAX Pearl Compak Энгийн/Суперхиймэл вискоз, хөвөн даавуу, полипропилен, полиэтилен, полиэфир
TAMPAX Pearl Compak Супер Пласхиймэл вискоз, полипропилен, хөвөн даавуу, полиэтилен, полиэфир
TAMPAX Radiant/Platinum Энгийн/Суперхиймэл вискоз, хөвөн даавуу, полипропилен, полиэтилен, полиэфир
TAMPAX Cotton Comfort Энгийн/Суперхөвөн даавуун гол, полипропилен, полиэфир
TAMPAX Cotton Protection Энгийн/Суперорганик хөвөн даавуун гол, полипропилен, полиэфир

Танд биднээс асуухыг хүссэн асуулт байгаа юу?

Манай тампоны бүтцэд орсон зүйлс аюулгүй юу?

Тийм ээ, манай тампон аюулгүй бөгөөд өдөр тутамд сая сая эмэгтэйчүүд аюулгүй хэрэглэдэг. Манай аюулгүй байдлын үнэлгээ, бүтээгдэхүүний бүтцэд орсон зүйлсийг тампоны аюулгүй байдлыг хянах үүрэгтэй эмч, их сургуулийн эрдэмтэд, эрүүл мэндийн удирдах ажилтнуудаас бүрдсэн хараат бус мэргэжилтнүүд шалгасан ба хэрэглэхэд аюулгүй гэдгийг баталсан. Жил тутам хараат бус лабораториуд манай тампон ба түүний бүтцэд орсон зүйлсэд 10,000 гаруй сорил хийж байдаг ба тампоны материалыг үйлдвэрлэлд ашиглахаас өмнө 1,000 гаруй чанарын сорил хийгддэг. Манай тампон нь OEKO-TEX® STANDARD 100 сертификаттай ба энэ нь тус бүтээгдэхүүнд ашигласан бүх материалд хор хөнөөлт бодисыг шалгах сорил хийсэн гэсэн үг юм. Энд дарж OEKO-TEX® STANDARD 100-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

ТАМПОНЫ БҮТЦИЙН ТАЛААРХ АСУУЛТУУД

TAMPAX-т орсон зүйлсийн талаарх асуултууд

Бид тампоны бүтцэд юу ордог талаар тантай ижил хэмжээнд анхаарал хандуулдаг учраас.

Аппликатор ямар үүрэгтэй, юугаар хийгдсэн бэ?

Аппликатор нь танд тампоныг өөртөө эвтэйхнээр оруулахад тусална. Манай хуванцар аппликатор нь дахин боловсруулах материалаар (PE/PP) хийгдсэн бол картон аппликатор нь мөн дахин боловсруулж болох нягт ороосон цаасаар хийгдсэн болно. Аппликаторт ашигласан өнгө оруулагч нь хүнсний савлагаа, нүүрний будаг зэрэг өргөн хүрээний бүтээгдэхүүнд түгээмэл ашигладаг аюулгүй, мэдрэгжүүлэхгүй будагч бодисоос тогтдог.

Шингээгч гол ямар үүрэгтэй, юугаар хийгдсэн бэ?

Шингээгч гол нь сарын тэмдгийн шингэнийг шингээж, хадгалснаар хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь хиймэл вискоз, хөвөн даавуунаас тогтсон. Хиймэл вискозыг голдуу сайжруулсан вискоз гэдэг ба энэ нь цайны уут, өдөр тутмын хувцас зэрэг янз бүрийн зүйлсэд ашиглагддаг материал юм. Хөвөн даавууг Барнхардт Үйлдвэрлэл компаниас тогтмол авдаг ба OEKO TEX® STANDARD 100 сертификаттай.

Шингээгч голын гадуурх нимгэн даавуу ямар үүрэгтэй, юугаар хийгдсэн бэ?

Шингээгч голын гадуурх нимгэн даавуу нь тампоныг хялбар гаргаж авахад тусалдаг. Энэ нь полиэфир, полиэтилен, полипропилен зэрэг нийлэг мяндсаас бүтсэн ба эдгээрийг тамирчдын хувцсанд аюулгүйгээр ашигладаг мяндасны адилаар зөөлөн, сайн чанарын утас болгож ашигладаг.

Уяа ямар үүрэгтэй, юугаар хийгдсэн бэ?

Уяаг тампоныг гаргаж авахад ашигладаг, энэ нь хөвөн даавуу мөн/эсвэл полиэфир, полиэтилен, полипропилен зэрэг нийлэг мяндсаас бүтсэн ба эдгээрийг ихэнхдээ тамирчдын хувцсанд аюулгүйгээр ашигладаг мяндасны адилаар зөөлөн, сайн чанарын утас болгож ашигладаг.

Утас ямар үүрэгтэй, юугаар хийгдсэн бэ?

Утас нь уяаг шингээгч голтой бэхлэхэд ашиглагддаг, энэ нь хөвөн даавуу эсвэл полиэфир, полиэтилен, полипропилен зэрэг нийлэг мяндсаас бүтсэн ба эдгээрийг ихэнхдээ тамирчдын хувцсанд аюулгүйгээр ашигладаг мяндасны адилаар зөөлөн, сайн чанарын утас болгож ашигладаг.

Танай тампон цочрол, харшил үүсгэх үү?

Манай бүх бүтээгдэхүүнд тэдгээрийг аюулгүйгээр ашиглаж болох эсэхийг шалгахын тулд арьсны аюулгүй байдлын хатуу үнэлгээ хийдэг. Манай тампонд ашигласан үнэртүүлэгч бодис нь Олон Улсын Үнэртүүлэгч Бодисын Холбоо хэмээх үнэртүүлэгч бодисын аюулгүй байдлын дэлхийд тэргүүлэх эрх бүхий байгууллагаас гаргасан аюулгүйн чанд СТАНДАРТАД нийцсэн. Үнэргүй тампон сонгохыг эрхэмлэдэг хүмүүст зориулан манай бүтээгдэхүүнүүд тодоор хаяглагдсан байдаг.

ТАМПОНЫ БҮТЦЭД ОРСОН ЗҮЙЛСИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ АСУУЛТУУД

Энэ таны хувьд чухал бол бидэнд ч бас чухал учраас.

Танай тампон яагаад 100 % хөвөн даавуугаар хийгдээгүй вэ?

TAMPAX-ын бүх бүтээгдэхүүн ямар материалаар хийгдсэн байхаас үл хамааран аюулгүй байдал, үр дүнтэй байдлын хатуу СТАНДАРТАД нийцдэг. Манай тампон хамгийн дээд түвшний хамгаалалт, тав тухыг бүсгүй Танд мэдрүүлэхээр хийгдсэн. Хөвөн даавуу, хиймэл вискозыг хоёуланг нь ашигласнаар бид эдгээр бүх шаардлагад нийцсэн тампоныг хүргэж чаддаг. TAMPAX нь 1936 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш хөвөн даавуун, хиймэл вискозон эсвэл хөвөн даавуу, хиймэл вискозын холимог бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ санал болгосоор ирсэн. Бүтцэд орсон зүйлсийг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Танай хуванцар аппликаторт BPA (Бисфенол A) орсон уу?

Үгүй, ороогүй. TAMPAX-н хуванцар аппликаторуудыг BPA ашиглаагүй хуванцраар хийдэг.

TAMPAX-ын тампон ‘супер шингээгч’ материалаас бүрдсэн үү?

Үгүй, манай тампонд ямар ч ‘супер шингээгч’ материал ороогүй.

TAMPAX-ын тампоныг хлороор цайруулсан уу?

Үгүй, TAMPAX-д ашигласан шингээгч ширхгүүдийг хлорын элемент агуулаагүй цайруулах үйл явцын тусламжтай хийсэн.

TAMPAX материалаа яагаад цайруулдаг вэ?

Цайруулах гэдэг нь ширхгийг цэвэрлэх, ариутгах үйл явцыг тодорхойлсон техникийн нэр томъёо юм. Ариун бус зүйлсийг арилган, ширхгийг цэвэрлэхийн тулд хөвөн даавуу, хиймэл вискозыг ариутгадаг. Энэ үйл явцын дүнд ширхэг цагаан болдог боловч цагааруулах нь үүний зорилго бус юм.

Би тампонд диоксин хорт хэмжээгээр агуулагддаг гэж сонссон. Энэ үнэн үү?

Үгүй, хөвөн даавуу, хиймэл вискозыг ариутгах нь диоксин үүсгэдэггүй, хлорын элемент оролцоогүй үйл явц юм. АНУ-н Хүнс ба Эмийн Холбоо вэбсайт дээрээ энэ сэдвийн талаар хөндсөн. Энэ вэбсайтаас тэдний тампоны талаар бичсэн мэдээллийг уншаарай. https://www.fda.gov/ForConsumers/ConsumerUpdates/ucm612029.htm Одоо үед гадуур зарагдаж буй тампон дахь шингээгч ширхэгийг хлорын элемент ороогүй цайруулах үйл явцаар гарган авдаг ба энэ нь бүтээгдэхүүнд аюултай түвшний диоксин (хүрээлэн буй орчинд байдаг нэг төрлийн бохирдуулагч) орохоос сэргийлдэг.

TAMPAX-ын тампонд асбест орсон уу?

TAMPAX-ын бүтээгдэхүүнд хэзээ ч асбест ордоггүй. Нэмэлт мэдээллийг энэ вэбсайтаар зочилж авна уу. https://www.fda.gov/ForConsumers/ConsumerUpdates/ucm612029.htm

Хүнс ба Эмийн Холбоо диоксин, асбест, хиймэл вискоз, ТШС-н асуудлаар юу гэсэн бэ?

Хүнс ба Эмийн Холбоо нь вэбсайт дээрээ эдгээр сэдвийн талаар хөндсөн. Энэ вэбсайтаас тэдний тампоны талаар бичсэн мэдээллийг уншаарай. https://www.fda.gov/ForConsumers/ConsumerUpdates/ucm612029.htm Одоо үед гадуур зарагдаж буй тампон дахь шингээгч ширхэгийг хлорын элемент ороогүй цайруулах үйл явцаар гарган авдаг ба энэ нь бүтээгдэхүүнд аюултай түвшний диоксин (хүрээлэн буй орчинд байдаг нэг төрлийн бохирдуулагч) орохоос сэргийлдэг.

Танай тампонд глифозат зэрэг пестицид эсвэл хербицид орсон уу?

Үгүй, манай хөвөн даавуу нийлүүлэгч тампоны ширхэгт глифозат ороогүйг баталдаг. Мөн манай нийлүүлэгч үлдэгдэл пестицид/хербицид байсан нөхцөлд түүнийг устгах (эсвэл салгах) цэвэрлэх, ариутгах үйл явцыг ашигладаг.

Top